Wednesday, March 12, 2014

Хөгжилтэй тоглоом

http://www.new-funnygames.com/game/gangnam-style.html

Монгол номын талаарх сүүлийн үеийн мэдээллүүд

http://mongolnom.mn/category/11

Хэрэгтэй програмууд

http://hicheel.info/post/category/%D1%85%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9-%D0%BF%D1%80%D0%BE%D0%B3%D1%80%D0%B0%D0%BC%D1%83%D1%83%D0%B4

Монгол хэлний алдаа шалгагч програмыг татаж авах линк

http://www.spellcheck.gov.mn/index.php

Гар утас

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Гар утасны жишээнүүд

Гар утас гэдэг нь нийтийн харилцааны зөөврийн холбооны хэрэгсэл юм. Гар утасны хэрэглээ нь нийгмийн харилцаанд маш хүчтэй нөлөөлж хүмүүсийн харилцааны бүлгийн мэдээлэл дамжуулалтыг шинэ эрчимтэй түвшинд хүргэж байгаагаараа онцлог юм. Хэрэглээний хэлбэрт нь яриа дамжуулах, зурвас солилцох, зураг ба видео дамжуулах аргууд багтана. Түүнчлэн хэрэглээний жижиг цахим хэрэгслийг (зураглуур, дүрс бичүүр, халаасны тооцоолуур, зөөврийн тоглуулагч г.м.) гар утасанд багтаах хандлага идэвхижиж байна.

Үнэ:35000

Sunday, March 2, 2014

mongol hel minu


Монгол хэл цаазын тавцанд


     Би эх орондоо хайртай. Яагаад гэвэл минийх. Эх орныхоо түүх, соёл, ёс заншлыг ойлгохгүй байж чамлаж, басамжилна гэдэг мэдлэг нимгэний шинж байж мэднэ. Бүх юм Монголоос гаралтай, Монгол тайлбартай, Монголчууд бол ертөнцийн онцгой бүтээл хэмээн хэнээрхэж, өвчтэй ч юм уу гэмээр авир гаргахаасаа урьтаж эх хэлээрээ зөв бичиж, ойлгомжтой ярьж сурах юмсан даа. Эх хэлээрээ ярьж ч чадахгүй байж, Дээд тэнгэрээс заяат Бөртэ-Чоно, Гуа марал, Эзэн Богд Чингисийн удам энээ тэрээ гэх ч хэрэг алга.
 
     Хэлд орж буй хүүхэд мами /mommy/, дэди /daddy/, саранхэ гэж ярьж буйг нь гайхах хэрэггүй. Эцэг эхчүүд хүүхдээ багаас нь гадаад хэл сургах гэж буй нь энэ. Улсын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанарыг голсон эцэг эхчүүд хүүхдээ өндөр төлбөртэй, гадаад хэлээр хичээлээ заадаг сургуульд оруулдаг. Мэдээж үр хүүхдээ мэдлэг боловсролтой болж даяаршиж буй нийгэмд гадаад хэлний мэдлэгээр хэнээс ч дутахгүй түвшинд хүрээсэй гэж хүссэн аав ээжид ямар буруу байх билээ. Гэхдээ үнэндээ хувийн, өндөр төлбөртэй гэх сургууль, цэцэрлэгийн гадаад багш нарын ихэнх нь заах аргач байтугай багшлах анхан шатны мэдлэггүй байх нь энүүхэнд. Манайхан л болсон хойно гадаад багш гэмэгц бурхан мэт хүндэлж, хамгийн өндөр цалинг өгдөг. Их дээд сургуулийн хувьд ч мөн ялгаагүй.
 
     Христийн шашныг Монголд дэлгэрүүлэгч гадныхан сүүлийн үед боловсролын салбарт “одтой” байгаа. Боловсролын байгууллага улсад татвар бага төлдөг гэдгийг ажигласан гадныхан Монголын хойч үед эрдэм боловсрол заахаасаа “эрээ цээр”-ийг заах нь их. Эх хэлний тухай ярих болон энэ талаар санал бодлоо илэрхийлэх үед маш олон асуудал гарч ирдэг. Адаглаад зөв бичих чадвар өнөөдөр тулгамдсан асуудлын нэг болжээ. Нийслэлийн бага ангийн сурагчдаас Монгол хэлний шалгалт авахад сурагчдын зөв бичих чадвар тал хувьдаа ч хүрэхгүй байгааг салбарын яамны удирдлагууд түмэнд зарлаж, толгой сэгсэрэхээс өөр юм хийж чадахгүй хэвээр л байна.
 
     Одооны хүүхдүүд ном, сонин уншихаа больсон гээд л манайхан их ярьдаг. Харин ном сонин нь хэл найруулга, орчуулгын бум түмэн алдаатай. Орчин цагийн монголын хамгийн олон уншигч захиалагчтай гэгддэг “Өнөөдөр”, “Өдрийн сонин”-ы дөчин дугаарын 400 мэдээнд хэл найруулгын 3320 алдаа гарч байх юм. Бодит байдал ийм л байна. Монголчууд бид болохгүй бүтэхгүй зүйлийг “Хаанаас хийсч ирсэн гай вэ?” гэж асуудагсан. Харин энэ гай бидэнд хийсч ирсэнгүй. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ дээ.
 
     2006 онд Францын нэгэн сэтгүүлд хүн төрөлхтний амьдралын сүүлийн 400 жилд 7100 хэл устаж хэрэглээнээс гарсан тухай өгүүлсэн байна. Энэ нь жилд 17-18 хэл устаж үгүй болж байна гэсэн үг. Улмаар 2100 он гэхэд өнөөдөр хэрэглэгдэж байгаа 6912 хэлний 50-90 хувь нь устах гэнэ. Монгол хэлэнд ч энэ аюул учрахгүй гэсэн баталгаа алга. Ерөөс өдөр тутмын ярианд хэрэглэдэг хэдхэн үгэнд эргэлдэж, учир зүй, зөв бичих дүрмийн алдаа маягийг үл хайхран хэлний харилцаанд оролцох нь хэл мөхөхийн үндэс болдог аж. Яруу найрагч Галсансүх:
Гульранс шүлгээ уншиж  
Инжинаш номоо бүтээж
Равжаа дуугаа дуулж
Ганцаардсан Нацагдорж гомдлоо тайлж
Чойном шүлгээ бичиж явсан Монгол хэл
Маш алгуурхнаар мөхөж
Мөхөхийг нь харж Монгол биш хүмүүс
Маш ихээр баясаад
Муухай байна
Монголд амьдрах ойд төөрсөн юм шиг ойлгомжгүй санагдана хэмээн бичсэнийг уншихад Монгол хүмүүний сэтгэлд нэгэн гуниг төрөх биз ээ.
 
     Компьютерийн чиглэлээр сурдаг найз маань мэргэжлээсээ тэс ондоо хичээл судалж байгаадаа ихэд бухимдаж билээ. Учрыг лавлан асуувал Мэдээллийн системийн менежментийн ангид “Хэл ярианы соёлын” хичээл зааж буй гэнэ. Угтаа байгууллагын доторх системийн менежментэд мэдээлэл ашиглан бодлого боловсруулах зорилготой энэ мэргэжлийнхэнд хэл ярианы соёлын хичээл орох нь буруу биш шүү дээ. Жолооч, тогооч, оёдолчин, засварчин байсан ч харилцагч, үйлчлүүлэгчтэйгээ түгдэрч гацаж, ээрч мууралгүй эх хэлээрээ төвөггүйхэн ойлголцож сурмаар. Үнэндээ энэ төлөвшил тун муу тогтсон гэдгийг бид бид бүгдээрээ мэддэг хэдий ч мэддэггүй юм шиг хэнэггүй царайлах юм.
 
     Харин үүнийгээ Монгол хүн буруу ярьж зөв ойлгодог гэж өмөөрөх нь үнэндээ өрөвдөлтэй санагддаг. Япон улсын Их, дээд сургуульд Япон хэл судлалын хичээлийг мэргэжил харгалзахгүй заадаг тухай Осака хотын их сургуульд суралцаж буй танил маань хуучилсан. Энэ нь мэдээж төрөлх хэлээрээ уншиж ойлгох, зөв сайхан бичих чадвар эзэмшиж, ярианы болон бичгийн найруулгаа сайжруулах чадвар олгох зорилготой. Мөн тус улсын төр засгаас явуулдаг бүх бодлого, үйл ажиллагаа оюутнуудыг үндэсний үзэлтэй болж төлөвшихөд чиглэгддэг байна. Бичиг соёлын үүх түүх, хэл найруулгаараа бид бусдаас дутахгүйсэн.   
 
     1940 оноос Монгол улсын төрийн хэлний бодлого алдагдаж эхэлсэн тухай МУИС-ийн хэл шинжлэлийн ухааны доктор, профессор багш Г.Буянтогтох дурдаж байсан. Аль эрт алдагдсан төрийн хэлний бодлогод одоог хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй л байна. Гэхдээ төр юм хийхгүй байгаа юм чинь гээд байгаа байдлаа улам дордуулаад баймааргүй л юм. Залуус гадаад хэл сурах нь нэн чухал гэдгийг ойлгохын хажуугаар эх хэлээ өндөр түвшинд сурах ёстой гэдгийг бүү мартаасай. Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл билээ.