Wednesday, March 12, 2014

Хөгжилтэй тоглоом

http://www.new-funnygames.com/game/gangnam-style.html

Монгол номын талаарх сүүлийн үеийн мэдээллүүд

http://mongolnom.mn/category/11

Хэрэгтэй програмууд

http://hicheel.info/post/category/%D1%85%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9-%D0%BF%D1%80%D0%BE%D0%B3%D1%80%D0%B0%D0%BC%D1%83%D1%83%D0%B4

Монгол хэлний алдаа шалгагч програмыг татаж авах линк

http://www.spellcheck.gov.mn/index.php

Гар утас

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Гар утасны жишээнүүд

Гар утас гэдэг нь нийтийн харилцааны зөөврийн холбооны хэрэгсэл юм. Гар утасны хэрэглээ нь нийгмийн харилцаанд маш хүчтэй нөлөөлж хүмүүсийн харилцааны бүлгийн мэдээлэл дамжуулалтыг шинэ эрчимтэй түвшинд хүргэж байгаагаараа онцлог юм. Хэрэглээний хэлбэрт нь яриа дамжуулах, зурвас солилцох, зураг ба видео дамжуулах аргууд багтана. Түүнчлэн хэрэглээний жижиг цахим хэрэгслийг (зураглуур, дүрс бичүүр, халаасны тооцоолуур, зөөврийн тоглуулагч г.м.) гар утасанд багтаах хандлага идэвхижиж байна.

Үнэ:35000

Sunday, March 2, 2014

mongol hel minu


Монгол хэл цаазын тавцанд


     Би эх орондоо хайртай. Яагаад гэвэл минийх. Эх орныхоо түүх, соёл, ёс заншлыг ойлгохгүй байж чамлаж, басамжилна гэдэг мэдлэг нимгэний шинж байж мэднэ. Бүх юм Монголоос гаралтай, Монгол тайлбартай, Монголчууд бол ертөнцийн онцгой бүтээл хэмээн хэнээрхэж, өвчтэй ч юм уу гэмээр авир гаргахаасаа урьтаж эх хэлээрээ зөв бичиж, ойлгомжтой ярьж сурах юмсан даа. Эх хэлээрээ ярьж ч чадахгүй байж, Дээд тэнгэрээс заяат Бөртэ-Чоно, Гуа марал, Эзэн Богд Чингисийн удам энээ тэрээ гэх ч хэрэг алга.
 
     Хэлд орж буй хүүхэд мами /mommy/, дэди /daddy/, саранхэ гэж ярьж буйг нь гайхах хэрэггүй. Эцэг эхчүүд хүүхдээ багаас нь гадаад хэл сургах гэж буй нь энэ. Улсын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанарыг голсон эцэг эхчүүд хүүхдээ өндөр төлбөртэй, гадаад хэлээр хичээлээ заадаг сургуульд оруулдаг. Мэдээж үр хүүхдээ мэдлэг боловсролтой болж даяаршиж буй нийгэмд гадаад хэлний мэдлэгээр хэнээс ч дутахгүй түвшинд хүрээсэй гэж хүссэн аав ээжид ямар буруу байх билээ. Гэхдээ үнэндээ хувийн, өндөр төлбөртэй гэх сургууль, цэцэрлэгийн гадаад багш нарын ихэнх нь заах аргач байтугай багшлах анхан шатны мэдлэггүй байх нь энүүхэнд. Манайхан л болсон хойно гадаад багш гэмэгц бурхан мэт хүндэлж, хамгийн өндөр цалинг өгдөг. Их дээд сургуулийн хувьд ч мөн ялгаагүй.
 
     Христийн шашныг Монголд дэлгэрүүлэгч гадныхан сүүлийн үед боловсролын салбарт “одтой” байгаа. Боловсролын байгууллага улсад татвар бага төлдөг гэдгийг ажигласан гадныхан Монголын хойч үед эрдэм боловсрол заахаасаа “эрээ цээр”-ийг заах нь их. Эх хэлний тухай ярих болон энэ талаар санал бодлоо илэрхийлэх үед маш олон асуудал гарч ирдэг. Адаглаад зөв бичих чадвар өнөөдөр тулгамдсан асуудлын нэг болжээ. Нийслэлийн бага ангийн сурагчдаас Монгол хэлний шалгалт авахад сурагчдын зөв бичих чадвар тал хувьдаа ч хүрэхгүй байгааг салбарын яамны удирдлагууд түмэнд зарлаж, толгой сэгсэрэхээс өөр юм хийж чадахгүй хэвээр л байна.
 
     Одооны хүүхдүүд ном, сонин уншихаа больсон гээд л манайхан их ярьдаг. Харин ном сонин нь хэл найруулга, орчуулгын бум түмэн алдаатай. Орчин цагийн монголын хамгийн олон уншигч захиалагчтай гэгддэг “Өнөөдөр”, “Өдрийн сонин”-ы дөчин дугаарын 400 мэдээнд хэл найруулгын 3320 алдаа гарч байх юм. Бодит байдал ийм л байна. Монголчууд бид болохгүй бүтэхгүй зүйлийг “Хаанаас хийсч ирсэн гай вэ?” гэж асуудагсан. Харин энэ гай бидэнд хийсч ирсэнгүй. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ дээ.
 
     2006 онд Францын нэгэн сэтгүүлд хүн төрөлхтний амьдралын сүүлийн 400 жилд 7100 хэл устаж хэрэглээнээс гарсан тухай өгүүлсэн байна. Энэ нь жилд 17-18 хэл устаж үгүй болж байна гэсэн үг. Улмаар 2100 он гэхэд өнөөдөр хэрэглэгдэж байгаа 6912 хэлний 50-90 хувь нь устах гэнэ. Монгол хэлэнд ч энэ аюул учрахгүй гэсэн баталгаа алга. Ерөөс өдөр тутмын ярианд хэрэглэдэг хэдхэн үгэнд эргэлдэж, учир зүй, зөв бичих дүрмийн алдаа маягийг үл хайхран хэлний харилцаанд оролцох нь хэл мөхөхийн үндэс болдог аж. Яруу найрагч Галсансүх:
Гульранс шүлгээ уншиж  
Инжинаш номоо бүтээж
Равжаа дуугаа дуулж
Ганцаардсан Нацагдорж гомдлоо тайлж
Чойном шүлгээ бичиж явсан Монгол хэл
Маш алгуурхнаар мөхөж
Мөхөхийг нь харж Монгол биш хүмүүс
Маш ихээр баясаад
Муухай байна
Монголд амьдрах ойд төөрсөн юм шиг ойлгомжгүй санагдана хэмээн бичсэнийг уншихад Монгол хүмүүний сэтгэлд нэгэн гуниг төрөх биз ээ.
 
     Компьютерийн чиглэлээр сурдаг найз маань мэргэжлээсээ тэс ондоо хичээл судалж байгаадаа ихэд бухимдаж билээ. Учрыг лавлан асуувал Мэдээллийн системийн менежментийн ангид “Хэл ярианы соёлын” хичээл зааж буй гэнэ. Угтаа байгууллагын доторх системийн менежментэд мэдээлэл ашиглан бодлого боловсруулах зорилготой энэ мэргэжлийнхэнд хэл ярианы соёлын хичээл орох нь буруу биш шүү дээ. Жолооч, тогооч, оёдолчин, засварчин байсан ч харилцагч, үйлчлүүлэгчтэйгээ түгдэрч гацаж, ээрч мууралгүй эх хэлээрээ төвөггүйхэн ойлголцож сурмаар. Үнэндээ энэ төлөвшил тун муу тогтсон гэдгийг бид бид бүгдээрээ мэддэг хэдий ч мэддэггүй юм шиг хэнэггүй царайлах юм.
 
     Харин үүнийгээ Монгол хүн буруу ярьж зөв ойлгодог гэж өмөөрөх нь үнэндээ өрөвдөлтэй санагддаг. Япон улсын Их, дээд сургуульд Япон хэл судлалын хичээлийг мэргэжил харгалзахгүй заадаг тухай Осака хотын их сургуульд суралцаж буй танил маань хуучилсан. Энэ нь мэдээж төрөлх хэлээрээ уншиж ойлгох, зөв сайхан бичих чадвар эзэмшиж, ярианы болон бичгийн найруулгаа сайжруулах чадвар олгох зорилготой. Мөн тус улсын төр засгаас явуулдаг бүх бодлого, үйл ажиллагаа оюутнуудыг үндэсний үзэлтэй болж төлөвшихөд чиглэгддэг байна. Бичиг соёлын үүх түүх, хэл найруулгаараа бид бусдаас дутахгүйсэн.   
 
     1940 оноос Монгол улсын төрийн хэлний бодлого алдагдаж эхэлсэн тухай МУИС-ийн хэл шинжлэлийн ухааны доктор, профессор багш Г.Буянтогтох дурдаж байсан. Аль эрт алдагдсан төрийн хэлний бодлогод одоог хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй л байна. Гэхдээ төр юм хийхгүй байгаа юм чинь гээд байгаа байдлаа улам дордуулаад баймааргүй л юм. Залуус гадаад хэл сурах нь нэн чухал гэдгийг ойлгохын хажуугаар эх хэлээ өндөр түвшинд сурах ёстой гэдгийг бүү мартаасай. Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл билээ.
 

Thursday, February 27, 2014

Өөрийн дүгнэлт

21-р зуун бол дэлхий дахин дахь хөгжил дэвшил, мэдээллийн технологийн эрин үе билээ. Энэ үед монголчууд бид өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн эх хэл, өв соёлоо мартах аюул нүүрлээд байна. Энэхүү аюулд нэрвэгдэхгүйн тулд аль болох өөрийн  эх хэлээрээ ярьж сурч, боловсрох хэрэгтэй. Бид ингэж л бусад орнуудад өөрсдийн унаган эх хэл, эх орон, газар шороогоо таниулж хамгаалж болно. Та бүхний сэтгэл зүрхэнд хоногшсон нэгэн шүлгээс сонордуулъя:
Монгол хэл
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл   
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв эх эрдэнэ      
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч                
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу    
Урьдын бэрх цагт улс тонголын хэт заяаг           
Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн 
Өрнөн мндахын шинж бүрдсэн                              
Өвгөдийн минь хэл !  
Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт  
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэ
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадал 
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь       
       Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан   
Өдөр бүр үгсийн эрдэний чинь баярлан түүнэм        

Б.Ринчен                                                 

                 

Monday, February 24, 2014

Монгол ардын үлгэр- Хурмастын хулагч гүүг барьсан нь (text)

Үлгэр: Хурмастын хулагч гүүг барьсан нь

 Нэгэн бадарчин явж байтал зам дээр нэг үхсэн адууны сэг байхыг үзээд “Хэрэг болж магадгүй” гээд түүний сүүлийг тайран авч үүргэндээ хийгээд цааш явж гэнэ. Гэтэл хэсэг баячууд овоо тахиж байгаа дээр хүрч очвол тэдгээр хүмүүс “Хурмаст тэнгэрийн хулагч гүү” гэж байдаг эсэх тухай маргалдан зарим нь “Огт байхгүй” гэж зүтгэж байна гэнэ.
Бадарчин түүнийг гайхсаар цааш явж байтал нэг жороо морь унасан баян хүн гол уруудан айсуйг хараад нөгөө адууныхаа сүүлийг олсоор оосорлон хонгил модны ёроол доогуур оруулан модны үндэснээс бөхлөж уяад, хагасы нь шороогоор булж янзлан сүүлний үзүүрээс угзран чангаах байдал үзүүлэн оролдож байтал нөгөө жороо морьт баян хүн хүрч ирээд “За бадарчин, чи юу хийж байна?” гэж асуусанд бадарчин “Би сая хурмастын хулагч гүүг энэ модны доор унтаж байхаар нь энэ олсоор бугуйлдаад авсан чинь нүх рүүгээ шургаад орчихдог байна шүү, одоо сүүл нь цухуйж байна. Та туслаарай” гэсэнд нөгөө жороо морьтой баян “За тэгнээ тэр! Бид нар сая овоо тахисан учир хурмаст тэнгэр хишгээ хайрлаж байгаа нь энэ дээ!”гээд сүүлнээс нь чангаалцсанд газар бамбалзаж хөдлөж байхыг ажиглаад шунаг сэтгэл төрөхдөө “Бадарчныг явуулчихаад ганцаараа ухаж авбал сайхан морьтой болдог хэрэг” гэж шийдээд “За чи миний морийг унаад яв! Энэ гүвээний цаана манайх бий! Тэндээс олон хүн дуудан авчир! Би ингээд бариад сууж байя” гэж гэнэ. Бадарчин баяны жороо морийг унаад хэнд ч хэлсэнгүй тэр чигтээ цаашаа явж алга болжээ. Өнөөх шунахай баян хэсэг хүлээгээд газрыг ухаж үзвэл олс, хатсан сүүл хоёроос өөр юу ч гарсангүй гэнэ.

Эх сурвалж: www.URLAG.mn

Зүйр цэцэн үгийн тухай (text)

Цэцэн үгийн тухай

Б.Содном

Ардын аман зохиолын чухал хэлбэрийн нэг бол цэцэн үг юм. Цэцэн үгийн дотор нь бүтэц хэлбэр, зохиомж, найруулга, шүлгийн талаар хэд хэдэн янз хувааж болдог. Жишээлбэл: Сургаал үг, мэргэн үг, оновчтой үг, хууч үг, зүйр үг, цэцэн үг гэх зэрэг байна.
Гэвч их төлөв цэцэн үг, хууч үг гэж хоёр том бүлгийг нийлүүлж, ардын цэцэн үг гэж ерөнхийд нь нэрлэдэг юм.
Ардын цэцэн үг бол аман зохиолын анхны үүсэл буюу аман зохиолын бусад төрөл, хэлвэр гарахын нөхцөлд болдог гэж шинжилдэг юм.
Цэцэн үг, ард түмэнд олон жилийн турш өдөр тутмын аман яриагаар дамжиж, найруулга, утгын талаар боловсрон засагдсаар төгс чадалтай болдог байна. Ингэж нэг үеэс нөгөө үе хүртэл ардын яриагаар дамжихдаа нэгэнт бий болж, бэхижсэн цэцэн үг бол утга, найруулга нь тун алгуур удаан хугацаанд өөрчлөгдөнө. Харин нийгмийн байдалтай холбогдож, түүхийн үед шинэ шинэ цэцэн үг нэмэн гарсаар байдаг билээ.
Ер нь цэцэн үг, ард түмний өдөр тутмын аж амьдралд үргэлж хэрэглэгдсээр байдаг тул, ихээхэн өргөн дэлгэр бөгөөд голдуу товч богино, оновчтой, мэргэн сургамжийн чанартай байдаг. Цэцэн үг, ангит нийгмийн үед өөрийн ангийн эрх ашиг, улс төрийн бодлогын агуулгыг хадгалсан байдаг юм.
Ангит нийгмийн үед хоёр соёл байдаг ёсоор, эсрэг тэсрэг ангийнхны сонирхсон үзэл суртлыг харуулсан цэцэн үг гарч, ангийн тэмцэлд хэрэглэгдсээр ирсэн нь мэдээжийн хэрэг.
Монголын феодолын үед феодалын ангийн үзэл санааг шингээсэн хэсэг цэцэн үг байлаа. Гэвч энэ нь цөөнх байж, ардын ангийнхны талаас гарсан цэцэн үг дийлэнх нь байлаа. Үүнд ажил хөдөлмөр, зан суртахуун, ангийн тэмцэл зэрэг аж амьдралтай холбогдсон ардын цэцэн үгс нь аман яриагаар барахгүй, харин бичиг зохиол судалж, түүний ач холбогдол болоод хэрхэн ашиглаж болохыг тодорхойлдог байна.

Монгол хэлний хичээлд ашиглах зүйр цэцэн үгс (text)

Монгол ардын зүйр цэцэн үгс

Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил

Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон

Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон

Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа

Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ

Хувьтай хүн 
Хур борооноор

Хүн хоолоор
Хүлэг өвсөөр

Хүн хувцсаар
Мал хүчээр

Хүн хэлээр
Мал хөлөөр

Хүний хэрээр
Хүрээний тангаар

Хүнийг аргаар
Хүлгийг уургаар

Хуурамч хүн
Хуулиас аймтгай

Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил

Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн
Алахаар бордсон гахай адил ажиггүй хэвтэхгүй адил

Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Үртэй хүн өвдөгтэй шувуу адил

Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол
Ойн сармагчинтай адил

Хүнд хэлүүлсэн,
Хүлэгт бариулсан хоёр адил

Хүний бурхан
Өөрийн буг хоёр адил

Хүнийг хэлбэл
Өөрийгөө хэлсэнтэй адил

Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил
Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил

Цай аягалахгүй дайлах
Малтай өмсөхгүй золгохтой адил

Ховдог хүн хон хэрээтэй адил
Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой адил
Ховын үг хоёр үзүүрт зүү адил

Хөгшин хүн үхэхээрээ айлгана
Хүүхэд уйлахаараа айлгана

Номхон тэмээг ноолоход амар
Ноомой хүнийг зарахад амар

Уншиж мэдэхэд ном сайхан
Уулзаж ярихад нөхөр сайхан

Эвийг сэтгэлээр
Эрдмийг хичээлээр

Эрлийг сургаар
Эрдмийг хичээлээр

Ангир уургийг ээжээс
А үсгийг багшаас

Шавийн эрдэм багшаас
Зулын гэрэл тосноос

Эрдмийг эхнээс
Эвийг эртхэнээс

Алт мөнгийг уул мэт овооловч
А үсэг сурсанд хүрэхгүй

Ажлыг аргаар
Агсамыг зүйгээр

Амьдралыг ажлаар
Амжилтыг чармайлтаар

Архи уусан хүнд
Ангарын ус өвдгөөр

Ачийг ачаар
Тусыг тусаар

Аавын хишиг амттай
Ээжийн цай аагтай

Аавгүй хүн авгаа танихгүй
Ээжгүй хүн нагацаа танихгүй

Аавд нь өгсөн юм хүүд хүрэх
Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй

Даруу зан 
Залуу хүний чимэг

Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил

Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил

Баян хүний гараас юм авах
Барын амнаас мах авах адил

Азарга алдвал барихад хялбар
Ам алдвал барихад хэцүү

Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар
Зам замаа ололцвол явахад амар

Зангаараа явбал биед амар
Замаараа явбал моринд амар

Хэлэхэд амар
Хийхэд хэцүү

Омогтой тархинд ухаан бага
Овтой тархинд ой бага

Муу хүний өвөг болохоор
Сайн хүний хөтөч бол

Нөхөрт нөхөр
Нөхөөсөнд халаа бол

Учир мэдэхгүй ноён болохоор
Учир мэдэх боол бол

Хайргүй хүний эхнэр болохоор
Хар элгийн хүний зарц бол

Ард баян бол улс баян
Улс баян бол ард баян

Монгол хэлний цахим хичээлүүд (video)

Монгол хэлний цахим хичээлүүд (video)

Монгол хэлний цахим хичээлүүд (video)