Thursday, February 27, 2014

Өөрийн дүгнэлт

21-р зуун бол дэлхий дахин дахь хөгжил дэвшил, мэдээллийн технологийн эрин үе билээ. Энэ үед монголчууд бид өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн эх хэл, өв соёлоо мартах аюул нүүрлээд байна. Энэхүү аюулд нэрвэгдэхгүйн тулд аль болох өөрийн  эх хэлээрээ ярьж сурч, боловсрох хэрэгтэй. Бид ингэж л бусад орнуудад өөрсдийн унаган эх хэл, эх орон, газар шороогоо таниулж хамгаалж болно. Та бүхний сэтгэл зүрхэнд хоногшсон нэгэн шүлгээс сонордуулъя:
Монгол хэл
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл   
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв эх эрдэнэ      
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч                
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу    
Урьдын бэрх цагт улс тонголын хэт заяаг           
Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн 
Өрнөн мндахын шинж бүрдсэн                              
Өвгөдийн минь хэл !  
Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт  
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэ
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадал 
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь       
       Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан   
Өдөр бүр үгсийн эрдэний чинь баярлан түүнэм        

Б.Ринчен                                                 

                 

No comments:

Post a Comment