Монгол хэл
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв эх эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу
Урьдын бэрх цагт улс тонголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мндахын шинж бүрдсэн
Өвгөдийн минь хэл !
Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэ
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадал
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үгсийн эрдэний чинь баярлан түүнэм
Б.Ринчен